“Авьяаслаг Шведчүүд” шоуны А.Янжаа Азийн аваргад эх орноо төлөөлнө

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 25

 Оюуны спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт болж байна. Манай улсаас Оюун ухааны академын захирал Х.Хатанбаатар шавь нарын хамт оролцохоор зориод байна.  Түүний мэдээлснээр "Авьяаслаг Шведчүүд" шоуны шилдэг оролцогч, ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээний "Нэр, царай" цээжлэх төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч, Олон улсын их мастер А.Янжаа Монголынхоо нэрийн өмнөөс тус тэмцээнд оролцохоор болжээ.

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Олон улсын их мастер А.Янжаа "Авьяаслаг Шведчүүд" шоуны шилдэг оролцогч болж Монголынхоо нэрийг гаргасан авъяаслаг нэгэн юм.

Т.Түвшин  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Очоогийн аав(66.181.160.53) 2017 оны 08 сарын 25

Хатанбаатар багшийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг нэн даруй үнэлж урамшуулах шаардлагатай буйг олон удаа хөндлөө.Үл тоох юм

0  |  0
Top