Азийн АШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, “Pune Mayor’s Cup” ОУТ-ий аварга, Дан Колов, “Уурхайчдын цом” ОУТ-ий мөнгө, Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий хүрэл, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий дөрвөн хүрэл медальт, “Mongolia Open” ОУТ-ий хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 125 кг-ын жинд хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Ник Гвяздовскитэй барилдаж 1:5-аар ялагдснаар тавдугаар байрт шалгарлаа.
Анх удаа ДАШТ-д зодоглосон түүний хувьд чамлахааргүй амжилт. Доод жингийнхэнтэйгээ бэлтгэлээ хийж, бэлтгэл хангагчгүй шахуу тэмцээн уралдаанд оролцдог түүнийг шүүмжлэх эрх бидэнд байхгүй гэж МЧБХ-оос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )