Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос Францын нийслэл Парист болж байгаа ДАШТ-ий үеэр хуралдаж 2018 оноос эхлэн сонгомол бөх, чөлөөт бөхийн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн жинг найм байсныг 10 болгон шийдвэрлэлээ.
Ирэх жилээс эрэгтэйчүүд 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125, бүсгүйчүүд 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг-ын жинд өрсөлдөнө. Эдгээрээс эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг-ын жингийг олимпийн хөтөлбөрт багтаажээ.
Сэтгэгдэл ( 0 )