"Парис-2017” бөхийн төрлүүдийн ДАШТ -ий чөлөөт бөхийн 65, 70, 74, 97 жингийн эрэгтэйчүүдийн барилдаан болж байна.
74 кг-д “Гуанжоу-2010” Азийн наадам, Азийн АШТ, оюутны ДАШТ-ий хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий гурав, улсын зургаан удаагийн аварга “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Доржваанчигийн Гомбодорж эхний тойрогт Польшийн Андрей Сокалскитэй барилдаж 11:9-өөр ялалт байгууллаа.
Тэрбээр 1/8 шигшээд 2013 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Испанийн Таймураз Фриевтэй хүч үзнэ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )