Г.Мандахнаран ялж, Ө.Батзул бэртлийн улмаас тэмцээнийг орхилоо

2017 оны 08 сарын 26

"Парис-2017" бөхийн төрлүүдийн ДАШТ-нд өнөөдөр манай чөлөөтийн дөрвөн бөх хүч үзэж байна.

70 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Дэлхийн цэргийн спортын наадам, оюутны “Универсиад” их наадмын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран эхний тойргийн барилдаанд Пан Америкийн АШТ-ий мөнгөн медальт Канадын Стэнли Асселстинийг ялав.

Тэгвэл 97 кг-д “Pune Mayor’s Cup” ОУТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, 2017 оны улсын аварга, Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул барилдлаа. Түүний хувьд нэгдүгээр тойрогт “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” гээд гурван олимпод оролцсон Молдавын туршлагатай бөх Николай Чибантай тун тэнцүүхэн хүч үзэж байсан ч барилдааны үеэр шагайгаа бэртээж тэмцээнийг харамсалтай орхиж байна гэж МЧХБ-оос мэдээллээ.

Image may contain: 3 people, people standing

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boli boli(59.153.114.218) 2017 оны 08 сарын 27

ene negmuu shalihgui banid dandaa medaligui hotsorloo l geh um chadahgui diilehgui bol odoo tetgevertee garaa.. uchnuun sain aaviin huvguudiin zamiig taglaad uuruu temtseend ni orood shavar boldiimdaa odoo bolio boli.... bas negmuu heruulch muugaa medehgui ....

0  |  0
Top