Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн энэ сарын 26, 27-нд Хонконгт болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны нийт 150 гаруй тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд оюуны спортоор өрсөлдөв. Монгол Улсаа төлөөлж оролцсон Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль буюу 90 медалийн 73 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтыг байгуулжээ. Мөн манай тамирчдын хувьд тус гурван насны ангилалын дэлхийн 6 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд нийлбэр дүнгээр илүүрхэж бүх насны ангилалдаа шилдгийн шилдэг болох эхний гурван байрыг дан Монголчууд эзэлж багаараа хошой тэргүүн байрт шалгарсан байна. Энэ талаар Монголын Оюун Ухааны Академийн захирал, Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр тэргүүлж 4000 гаруй тамирчидтай Дэлхийн чансаанд 2 дугаарт эрэмбэлэгдэхээр боллоо. Тус тэмцээнд 15 гаруй жил хичээллэж буй Германы тамирчид болох дэлхийн Иоханнес Маллов, Симон Рейнхард нарыг ихэр тамирчид маань ялж олныг гайхашруулж Монголчууд богино хугацаанд асар хурдан хөгжиж шилдэг болохоо баталлаа.
Ингээд бид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур,Солонгос гэх мэт олон арван улсад оюуны спортын 44 дэх тэмцээндээ амжилттай оролцож нийт 685 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна. Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээндээ амжилттай оролцсон багийн бүх тамирчдадаа дахин баяр хүргэе" гэжээ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 4 )
МОНГОЛЧУУДҮНЭХЭЭР МУНДАГ ГАЙХАЛТАЙ ХҮҮХДҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ ХАТАНБААТАР БАГШДАА ТАЛДАРХАЖ МАЙНА
Neeh tiim goy baidagdaa
Гайхалтай! Гайхамшигтай хүүхдүүд! Хатанбаатар багшид гавьяат, ардын, баатар гэх мэт бүх шагналыг өгөх хэрэгтэй. Оюуны спортынхондоо улам их амжилтыг хүсэн ерөөе?
HAMAG MEDALIIG NI TYYSEN MONGOLCNUUD YAMAR BAHARXMAAR YUM BE. ZALYY YE MAANI E ORNOO MANDUULJ BHAD IDEJ UUGCNID MONGOLIIG GUTAAJ BNA .HATANBAATAR BAGSHAA TANIII AMJILT MONGOL HYYHDYYDIIG MAANI ZORIGJYYLSAN SHYY . ULMAAR MONGOLCNUUD UHAANTAI IQ SAITAI ARD TYMEN GEX IMIJ DELHIID GAIHAGDAASAI IIM SURGUULI BGUULJ TOROOS SANHYYGJYYLDEG BMAAR BNA