“Мюнхен-1972” олимпийн наадмын аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Якут ард түмний анхны олимпийн аварга Роман Дмитриев агсны хөшөөг түүний амьдралын хамгийн мартагдашгүй өдөр буюу наймдугаар сарын 31-нд Якутын Комсомольскийн талбайд сүндэрлүүллээ.
Роман Михайлович Дмитриев одоогоос 45 жилийн өмнө энэ өдөр Мюнхений олимпийн наадмын чөлөөт бөхийн 48 кг-ын жинд түрүүлж, хуучнаар ЗХУ-ын тамирчдаас хөнгөн жинд хамгийн анхны аварга болж байв.
Түүний хувьд “Монреаль-1976” олимпын наадмаас мөнгө, ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, ЗХУ-ын аваргаар зургаан удаа тодорч байсан бөгөөд 2010 онд 60 насандаа таалал төгссөн юм.
Монголын Чөлөөт Бөхийн Холбоо
Сэтгэгдэл ( 0 )