Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Багийн ДАШТ-ээр үргэлжилнэ. Өчигдөр сүүлийн өдөр нэмэх 100 кг-ийн жинд барилдсан Олимпийн аварга Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртэснээр манай жүдочид нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн амжилтаар гуравт жагслаа. Япон нэгт, Францын баг тамирчид хоёрдугаар байрт шалгарсан байна.
Харин өнөөдөр Монголын жүдочид багийн дэлхийн аваргад зодоглоно. Эрэгтэйчүүдээс Д.Төмөрхүлэг, Г.Одбаяр
О.Ууганбаатар, Г.Алтанбагана
Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар өрсөлдөх бол эмэгтэй тамирчдаас Дэлхийн аварга Д.Сумъяа, Б.Энхрийлэн
Б.Мөнгөчимэг, Ц.Наранжаргал
Б.Ганхайч, Б.Мөнхтуяа нар өрсөлдөх юм. Энэ жил багийн төрөл нь эмэгтэй, эрэгтэй холимог байдлаар ДАШТ явагдах юм.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )