Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-нд болж өндөрлөсөн. ДАШТ-д Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт шалгарав. Манай тамирчид энэ сарын 7-ны пүрэв гаригт эх орондоо ирэх юм байна.
Жүдо бөхийн үндэсний шигшээ баг Улаанбаатарт өглөөний 10:00 цагт газардах ба Буянт Ухаа Олон улсын нисэх буудалд хэвлэлийн бага хурал хийх ажээ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )