Сэм авгын бөхчүүд 270 мянган ”ногоон” хүртэнэ

2017 оны 09 сарын 05

АНУ-ын “Мөрөөдлийн медалийн сан”-гаас 2017 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа нийт 270 мянган ам.доллароор урамшуулахаар болжээ.

Парисын дэвжээнд АНУ-ын чөлөөт бөхийн тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр гурвыг хүртсэн бөгөөд нийт 270 мянган “ногоон” гардахаар болсон нь дээд амжилт. Хоёр жилийн өмнө нь Сэм авгын бөхчүүд Лас-Вегасын ДАШТ-д нийт 245 мянган ам.долларын шагнал хүртсэн нь өмнөх рекорд юм.

“Мөрөөдлийн медаль сан” нь олимпийн наадмыг аваргыг 250, мөнгө 50, хүрэл 25, ДАШТ-ий эхний гурван байрыг 100, 50, 25 мянган ам.доллароор шагнадаг бөгөөд “Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз замналынхаа турш нийт 465 мянган “ногоон” халаасалжээ. Харин “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Хелен Марулис (365 мянга $), Кайл Снайдер (350 $) удаалдаг.

Энэ жилийн дэлхийн аваргад медаль хүртсэн тамирчдын урамшууллыг есдүгээр сарын 9-нд Детройт хотод болох арга хэмжээний үеэр гардуулна.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top