П.Орхон: Энэ бол намайг цаашдаа улам их амжилт гаргахыг бэлэгшээж өгч байгаа бэлэг

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

Францын Парис хотод чөлөөт бөхийн ДАШТ болж, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ П.Орхон түрүүлж, Монгол түмний магнайг тэнийлгэсэн билээ. 

Шинэхэн дэлхийн аварга П.Орхоны бэлтгэл сургуулилтаа хангадаг "Аваргууд Академи", ивээн тэтгэгч "Бат сол" компаниас түүнд  "Ланд-200" маркийн авто машин бэлэглэсэн. 

Мөн “Аваргууд" академи, "ОХС” ХХК-ийн зүгээс түүний дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Цогтбаярт Хан-Уул дүүрэгт байрлах шинэ хоёр өрөө байрыг амжилтыг нь үнэлэн гардуулан өгсөн билээ. Харин энэ бүхэнд талархалаа илэрхийлж, 

Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон "Амжилтыг маань үнэлээд шагнаж урамшуулж байгаа Батсайхан ах, Солонго эгч хоёртоо маш их баярлаж байна. Мэдээж энэ бол намайг цаашдаа илүү олон амжилт гаргахыг бэлэгшээж өгч байгаа машин. Тиймээс цаашдаа улам их хичээж олон амжилтуудыг гаргах болно" хэмээсэн нь олны сэтгэлд хүрээд байна.

Монгол бахархал mongol baharhal-н зураг.

Монгол бахархал mongol baharhal-н зураг.

Эх сурвалж: zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнгөрсөн амралтын өд(103.10.20.58) 2017 оны 10 сарын 03

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын Бүргэдчдийн Холбооноос Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран Бугат сумын Саят толгой хэмээх газарт ”Бүргэдийн баяр”-ыг 18 дахь удаагаа зохион байгууллаа. Казах түмний уламжилалт ”Бүргэдийн баяр”-т тус аймгийн 13 сумаас 120 бүргэдчин оролцжээ. Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймагт аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд орон нутгийн удирдлагын зүгээс тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлон ажиллаж байгаа аж. Энэ удаагийн арга хэмжээний ач холбогдлыг аймгийн Засаг дарга А.Гылымхан: ”Баян-Өлгийчүүд ”Бүр

0  |  0
мэнд(43.228.130.98) 2017 оны 09 сарын 07

Манай Орхон дэлхийн чөлөөтийн бүсгүйчүүд дотроо мисс юм биш үү. Тэгж харагдаад байгаам даа.

0  |  0
Top