”Ялж, ялагдахад минь сэтгэл зүрхээрээ хамтдаа байдаг монгол түмэндээ талархаж явдаг шүү”

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

Жүдо бөхийн ДАШТ-д амжилттай оролцож, Будапештын тэнгэрт төрийнхөө далбааг мандуулсан манай тамирчид эх орондоо ирлээ. Баг тамирчдыг угтах үйл ажиллагаа дөнгөж сая "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудал дээр болж өндөрлөлөө. Энэ үеэр Жүдо бөхийн 2017 оны ДАШТ-аас медаль авсан манай тамирчид монголчууддаа хандан баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Жүдо бөхийн 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр аварга: Монголынхоо нийт ард түмэнд баярлалаа. Жүдо бөхийг дэмждэг, сэтгэл зүрхээрээ хамт байдаг та бүхэндээ талархаж явдаг шүү.

Жүдо бөхийн 2017 оны ДАШТ-ий алтан  медальт Д.Сумъяа: Юуны өмнө Монголынхоо ард түмэнд баярлаж байгаагаа хэлье. Ялахад минь хамтдаа ялж, ялагдахад минь сэтгэл зүрхээрээ хамтдаа байдаг та бүхэндээ талархаж явдаг шүү.  Ард түмэндээ, багш дасгалжуулагчдадаа, ар гэрийнхэндээ, тусалж дэмждэг бүх хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлье гэлээ. Ийнхүү энэ оны Жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медөль хүртсэн  М.Уранцэцэг, хүрэл медаль хүртсэн  Г.Болдбаатар, хүрэл медаль хүртсэн Г.Одбаяр, хүрэл медаль хүртсэн Б.Мөнгөнчимэг нар баярын сэтгэгдлээ хуваалцлаа.


С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn 

 


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.58) 2017 оны 09 сарын 07

ТМундагаа мундаг Майнайхаан Амжилт.. Амжилт...Атжилт....

0  |  0
Зочин(202.179.26.58) 2017 оны 09 сарын 07

ТМундагаа мундаг Майнайхаан Амжилт.. Амжилт...Атжилт....

0  |  0
Зочин(202.179.26.58) 2017 оны 09 сарын 07

ТМундагаа мундаг Майнайхаан Амжилт.. Амжилт...Атжилт....

0  |  0
Top