Хелен Марулис өвгөдийнхөө нутгаар...

2017 оны 09 сарын 07

АНУ-ын чөлөөт бөхийн анхны эмэгтэй олимпийн аварга Хелен Марулис өнгөрсөн сард Парист болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д таван барилдаан хийхдээ бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж тасархай түрүүлсэн билээ.

Өдгөө 26 настай тэрбээр Грекийн нийслэл Афинд болж байгаа өсвөр үеийн ДАШТ-д хүндэт зочноор оролцож байна.

Түүний хувьд чөлөөт бөхийн залгамж халаа болсон өсвөрийн тамирчдад итгэл найдвар, урам зориг өгөх үүднээс тэмцээний зохион байгуулагчдын урилгыг уриалгахан хүлээн авсан юм. Тэгээд ч Грек улс Марулисийн хоёр дахь эх орон гэхэд хилсдэхгүй. Учир нь түүний өвөг эцэг, эмэг эх хоёр нь 1960-аад онд Грекийн Каламос арлаас АНУ-д цагаачилж ирсэн юм.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top