Булганыхан будааныхаа дээжийг тушааж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 08

 Булган аймгийн тариаланчид ургацаа хурааж дээжийг нь тушааж эхэллээ. Энэ намар аймгийн хэмжээгээр 32,6 мянган тонн ургац хураахаар урьдчилсан байдлаар тооцжээ. Аймгийн “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д шинэ ургацын дээж буугаад байгаа аж.
 Энэ жилийн будааны чанар сайн байгааг тус сангаас мэдэгдлээ.. Өмнөх жилүүдтэй харьцуулахад цавуулаг өндөр, чийг хэвийн байгаа. Улаанбуудай чанартай ургажээ гэж үзэж болохоор гэнэ.

Тус байгууллага тариалан эрхлэгчдийг дэмжин зээл олгож, хураасан ургацаар нь нөхөн төлүүлэх ажил эрхэлдэг юм байна. Энэ намрын ургац хураалтын урьдчилсан байдлаар тогтоосон балансыг харгалзан тариаланчдад үр тариа хураах шатахууны зээл олгосон. Нийтдээ 331 тонн дизелийн түлшний зээл олгож тариа хураалтыг саадгүй явуулах нөхцлийг бүрдүүлжээ. 
“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Булган аймаг дахь салбар 16,0 орчим мянган тонн үр тариа энэ жил хүлээн авахаар төлөвлөсөн байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gop(66.181.177.173) 2017 оны 09 сарын 08

DEEJIIG ORGOH ELBEG HANGALUUNII BELGEDEL

0  |  0
Top