МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн дөнгөж сая хүндэтгэлийн танхимдаа "Парис-2017" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, багш, дасгалжуулагч болон алтан медаль хүртсэн П.Орхоныг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр дэлхийн аварга П.Орхон, түүний дасгалжуулагч Ц.Хосбаярт "Токио-2020" олимпийн наадмын тэтгэлэг гардуулсан юм.
Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос энэхүү тэтгэлэг хөтөлбөрийг зарласан байдаг аж. Тэгвэл энэхүү тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, олимпод оролцох эрхээ авч чадахгүй бол хөтөлбөрөөс хасагдах журамтай юм байна.
Түүнчлэн 14:00 цагт "Ханбург-2017" боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Отгондалайд уг тэтгэлэгийг гардуулах ёслол болох юм байна. Тэрээр дээрх тэтгэлэгт хоёр дахиа хамрагдах гэж байна.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Bolj bn shdee. Temceen uraldaand yavhdaa zardal gj zovohgui l boljdee. Orhon bolon bagsh nart n amjilt husy