“Лейкерсийн домогт баатар” Коби Брайнт гурван настайгаасаа сагс тоглож эхэлсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

“Лейкерсийн домогт баатар”, царайлаг сагсан бөмбөгийн тоглогч Коби Брайнтын тухай мэдээлэл хүргэе. Тэрбээр мэдээж 20 дугаар зууны хамгийн агуу сагсан бөмбөгийн тоглогчдын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Мөн түүний баг аварга шалгаруулах тэмцээнд нийт таван удаа ялалт байгуулсан байдаг. Түүнээс гадна 2008, 2012 оны Олимпоос багаараа алтан медаль хүртсэн аж. Мөн 2001-2010 оны аравдугаар сард олон төрлийн спортын шүүмжлэгчдийн сонгосон шилдэг тоглогч болж байжээ.

Хүүхэд нас

http://2.bp.blogspot.com/-N3t29FqJTqU/UWRY6bbhNcI/AAAAAAAAWNU/Ck-WxxtRfLw/s1600/Kobe+Kid.jpg

Коби Брайнт нь 1978 оны наймдугаар сарын 23-нд АНУ-ын Филадельфт мэндэлжээ. Түүний эцэг Жөү Брайнт Филадельфиад сагсан бөмбөгийн шилдэг тоглогч, Лос Анфелес Спаркс багийн дасгалжуулагч байжээ. Түүнийг сагсан бөмбөгийн спортод дурлахад эцэг нь их хувь нэмэр оруулсан байж болзошгүй юм. Иймд тэрбээр гурван настай байхаасаа л сагсан бөмбөг тоглодог байжээ. Хамгийн сонирхолтой нь түүний дуртай баг нь Лейкерс байсан аж.

Боловсрол

http://touchmba.com/wp-content/uploads/2014/01/Kobe_Bryant_in_High_School1.png

Жөү Брайнт 1991 онд зодог тайлжээ. Энэ үед Коби Брайнт ахлах сургуульдаа сагсан бөмбөг тоглодог байжээ. Энэ үедээ ч тэр шилдэг нь байсан юм. Гайхалтай үзүүлбэрүүд үзүүлнэ, 31,1 оноо авснаар “Пенсильванийн оны шилдэг тоглогч” нэрээр нэрлэгдэж байсан аж. Мөн ахлах сургуульд байх хугацаандаа 53 дахь жилийн аваргын тэмцээнд багаараа анх удаа орж байжээ.

Мөн тэрбээр 1996 онд 17 настай байхдаа “ЛА Лейкерс”-д орсон байна. Үүний дараа 18 нас 72 хоногтой байхдаа NBA-д орж хамгийн залуу тоглогч болж байсан аж.

Энэ үед тэрбээр цөөхөн минут тоглосон. Гэвч өөрийгөө илүү сайжруулах хэрэгтэй, үүнд цаг хугацаа шаардагдана гэдгээ ойлгосон байна. Ийнхүү тэрбээр бэлтгэл сургуулилтаа хийн, хичээсний эцэст тэр жилдээ Бүх оддын долоон хоногийн тэмцээнд оролцжээ. Мэдээж түүний хичээл зүтгэл талаар болсонгүй. Тэрбээр Slam Dunk аварга болсон юм.

1999 онд Бүх NBA, Бүх оддын багт багтсан байна.


“ЛА Лейкерс” дэх түүний амжилт

https://images.successstory.com/adminimg/image_uploads/content_images/young-kobe_1463403656.jpg

2000-2001 онд Коби Брайнт, Шак О’Нил, Филь Жексонтой хамт NBA-ийн түүхэнд бичигдсэн юм. Мөн тэрбээр багтаа хүчирхэг хувь нэмэр оруулсан тул хоёр ч удаа аваргын цомыг атгажээ. 2001-2002 оны хооронд 80 тоглолтод оролцон 25,2 оноог дунджаар авч байсан аж. Ингээд болоогүй ээ. Түүний амжилтууд эндээс л эхэлж байна. Тэрбээр 23 настайдаа хамгийн залуу тоглогч байсан ч NBA-ийн цомыг хүртэж байсан юм.

Мөн 2002, 2007, 2009, 2010, 2011 онд багаараа оролцож аварга болж байсан юм. Мэдээж тэрбээр 2010 онд маш алдартай болсон төдийгүй дэлхийн хамгийн баян гурван тоглогчийн нэгээр шалгарч байжээ. Тэрбээр 45 сая долларын орлоготой байсан юм.

Амьдрал

https://rollingout.com/wp-content/uploads/2014/08/Kobe-Vanessa-Bryant_Rolling-Out-Joi-Pearson-13.jpg?x77027

1999 оны арваннэгдүгээр сард эхнэр Коби Ваннессатайгаа танилцжээ. Ийнхүү тэд хоёр жил болзсоны эцэст 2001 онд сүй тавин гэрлэсэн байна. Тэд одоогоор гурван хүүхдийн хамт амьдарч байгаа юм.

Дуу хөгжим

https://espngrantland.files.wordpress.com/2013/04/grant_g_koberap_64011.jpg?w=1024

Түүнийг реп хөгжим сонирхдог байсныг та мэдэх үү? Тэрбээр ахлах сургууль байхдаа реп хөгжим сонирхдог байжээ. Мөн 2000 оны хавар "K.O.B.E” гэх дуугаа гаргаж байсан аж.

Зодог тайлалт, гаргасан амжилтууд

https://usatftw.files.wordpress.com/2017/07/kobe-champion.jpg?w=1000&h=600&crop=1

Коби Брайнт 2016 онд зодог тайлсан бөгөөд сагсан бөмбөгийн спортын түүхэнд олон амжилт тогтоосон юм.

  • 5 удаагийн НБА-гийн аварга: 2000, 2001, 2002, 2009, 2010
  • НБА-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2008
  • НБА-гийн шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2009,2010
  • 2 удаагийн онооны аварга: 2006, 2007
  • 16 удаагийн бүх одод: 1998, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014
  • Бүх оддын тоглолт бүрт гарааны тавд гарсан
  • 14 удаа дараалан шалгарсан (1999 онд сагсан бөмбөгчид ажил хаясан учир бүх оддын тоглолт болоогүй)
  • Нэгдүгээр багт: 2002, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011
  • Хоёрдугаар багт: 2000, 2001
  • Гуравдугаар багт: 1999, 2005
  • Нэгдүгээр багт: 2000, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011
  • Хоёрдугаар багт: 2001, 2002
  • оноо: 2003 (2,461), 2006 (2,832, 7th in NBA history), 2007 (2,430), 2008 (2,323)
  • нэг тоглолтын дундаж оноо: 2006 (35.4, 9th in NBA history), 2007 (31.6)
  • гүйцэтгэсэн шидэлт: 2006 (2,173), 2007 (1,757), 2008 (1,690)
  • амжилттай гүйцэтгэсэн шидэлт: 2003 (868), 2006 (978), 2007 (813)
  • гүйцэтгэсэн чөлөөт шидэлт: 2006 (819), 2007 (768)
  • амжилттай гүйцэтгэсэн чөлөөт шидэлт: 2006 (696), 2007 (667)
  • 4 удаагийн НБА-гийн бүх оддын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2002, 2007, 2009, 2011
  • 1 удаагийн НБА-гийн бүх оддын тоглолтын слэм данкын аварга: 1997
  • 13 удаагийн НБА-гийн шилдэг багийн гишүүн:
  • 11 удаагийн шилдэг хамгаалагч багийн гишүүн:
  • НБА-гийн шилдэг шинэ тоглогчдын хоёрдугаар багт: 1997
  • НБА-гийн Слэм Данкийн тэмцээний аварга: 1997
  • НБА-гийн улиралд дараах үзүүлэлтээр тэргүүлж байв:
  • Нэг тоглолтод авсан оноогоор 2-т орсон: 81 оноо (2006 оны нэгдүгээр сарын 22-нд Торонто Рэпторсын эсрэг])
  • АНУ-ын Олимпийн шигшээ багийн бүрэлдхүүнд орж 2008 онд Бээжингийн олимпоос алтан медаль авсан.
  • АНУ-ын шигшээ багийн бүрэлдхүүнд орж 2007 оны Америк тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан.
  • 1996 онд Нэйсмитийн нэрэмжит ахлах сургуулийн оны тоглогч

NBA-ийн рекордууд

https://images.celebfamily.com/wp-content/uploads/2016/07/career4.jpg

Коби Брайант НБА-гийн 4 рекорд тогтоож, 5 рекордыг давтжээ:

  • Нэг тоглолтод хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 12 (2003 оны нэгдүгээр сарын 7-нд Сиэтл Суперсониксийн эсрэг тоглолтод; Дониел Маршалл мөн ийм амжилт үзүүлсэн)
  • Тоглолтын хагаст хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 8 (2003 оны гуравдугаар сарын 28-нд Вашингтон Визардсын эсрэг тоглолтод; 6 өөр тоглогч ийм амжилт үзүүлсэн).
  • Нэг тоглолтод хамгийн олон удаа дараалан гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 9 (2003 оны нэгдүгээр сарын 7-нд Сиэтл Суперсониксийн эсрэг тоглолтод; Лэтрелл Спревелл, Бен Гордон нар ийм амжилт үзүүлсэн).
  • Нэг үед хамгийн олон удаа чөлөөт шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 14 (2005 оны арванхоёрдугаар сарын 20-нд Даллас Мавриксийн эсрэг тоглолтын 3-р үед; 6 өөр тоглогч ийм амжилт үзүүлсэн).
  • Нэг үед хамгийн олон удаа чөлөөт шидэлт гүйцэтгэсэн: 16 (2005 оны арванхоёрдугаар сарын 20-нд Даллас Мавриксийн эсрэг тоглолтын 3-р үед; 6 өөр тоглогч ийм амжилт үзүүлсэн).
  • 15000 оноо авсан хамгийн залуу тоглогч: (27 нас, 136 хоног)
  • 20000 оноо авсан хамгийн залуу тоглогч: (29 нас, 122 хоног)
  • Слэм Данкын хамгийн залуу аварга: (18 нас, 175 хоног) 1997 он.
  • НБА-гийн шилдэг хамгаалагч багт шалгарсан хамгийн залуу тоглогч: (1999-2000 оны улирал)
  • Гарааны тавд гарсан хамгийн залуу тоглогч: (18 нас, 158 хоног)
  •  1тоглолтонд 81 оноо авсан

Б.Номин

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top