Монголын оюутны лигийн сагсны тамирчид энэ оны дөрөвдүгээр сард Малайзад Азийн оюутны аваргад алтан медаль авснаар 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Тэгвэл БНХАУ-ын Шиамень хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигт Монгол Улсын баг алтан медаль хүртсэн баярт мэдээг уншигчдаа хүргэе.
Алтан медалийн төлөөх тоглолтод Монголын сагсчид Сербийн багийг 21:17 хожиж нэгэн түүхэн амжилт үзүүллээ. Монголын сагсчид хэсгээсээ гурваар гарч хасагдах шатны тоглолтоо Аргентиний багтай хийж 19:13 хожиж наймд шалгарсан. Хагас шигшээд үлдэх хариуцлагатай тоглолтоо Ираны эсрэг тоглож 20:19 ялсан юм. Улмаар медалийн төлөөх тоглолтод Чилийн багийг 19:13 хожиж шигшээд шалгарчээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Eh orniho neriig delhiid duursgasan hvvhed zaluusara baharhaj bain bayrallaa ulam ih amjilt ervvl enh sain saihnig hvsye.
Манай Монголчуудыг тусад нь судалмаар гайхалтай авьяастай ард түмэн шүү.бахархаж б.Даанч адгийн шаарнууд л улс төрчид болох юм
УУХАЙ УУХАЙ УУХАЙ