Монгол бөх Гиннесийн дээд амжилтанд бүртгэгдсэн өдөр, Безкон-Аудит ХХК үүсэн байгуулагдсаны түүхт 15 жилийн ойд зориулсан Намрын улирлын нээлтийн барилдаан өчигдөр бөхийн өргөөнд боллоо.
Барилдаанд Улсын арслан Р.Пүрэвдагва, шинэ заан Н.Жаргалбаяр, Улсын харцага Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, шинэ харцага М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 240 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Хилчин СХ-ны бөх, улсын шинэ залуу харцага О.Хангай 8 даван түрүүлж, Дорнод аймгийн харьяат, улсын залуу начин Д.Анар үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн заан Э.Энх-Амгалан, энэ жил Архангай аймгийн баяр наадамд шөвгөрч аймгийн харцага цол хүртсэн Б.Зоригтбаатар нар тунаж үлдсэн юм.
А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )