Бөхийн спорт ”Парис-2024” олимп хүртэл үлдэхээр боллоо

2017 оны 09 сарын 18

Олон улсын олимпийн хороо (IOC)-ны 131 дүгээр чуулган есдүгээр сарын 13-16-нд Перугийн нийслэл Лимад болсон. Чуулганаар 2024, 2028 оны зуны олимпийн наадмын зохион байгуулах хотыг зарласнаас гадна “Токио-2020”, “Парис-2024” олимпийн наадмын спортын 28 төрөлд өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.

2013 онд Аргентиний Буэнос-Айрест болсон чуулганаар олимпийн төрлөөс хасагдах аюул нүүрлээд байсан бөхийн төрөл ямартаа ч сүүлийн хоёр олимпод үлдэхээр болоод байна. “Лос-Анжелес-2028” олимпийн наадмын хөтөлбөрөөс бөхийн төрөл хасагдах бус дахин үлдэх магадлал өндөр. Учир нь чөлөөт бөхийн эх орон Америкчууд зуны XXXIV олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулна. Гэхдээ үүнийг 2021 онд ОУОХ-ны чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм гэж МЧБХ-оос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОРК(202.179.25.147) 2017 оны 09 сарын 18

МОНГОЛД Л ЗУУРАЛДАХААС ЗОДОЛДОЖ ЧАДДАГГҮЙ БӨХӨНЦӨРҮҮД ӨНДӨР ГАРЧИХСАН.ДЭЛХИЙД ЗУУРАЛДДАГГУУДЫГ ЗӨВХӨН МАНАЙ ХЭДЭН ШАЛИХГҮЙ ӨМХИЙ САНААТАЙ,ХАМТЫН АМЬДРАЛ ХӨДӨЛМӨРТ СУРААГҮЙ ХӨДӨӨНИЙ ТАНИХГҮЙ ХҮМҮҮСТЭЙ ДАЙРАЛДАЖ ӨСӨӨГҮЙ,ТОЛГОЙ ГҮЗЭЭ ОРКУУД, МЭРЭГЖИЙН ХЭДЭН ХҮМҮҮСТЭЙ Л СОНИРХДОГ БАЙХ.

0  |  0
zochin(202.9.40.148) 2017 оны 09 сарын 18

bas yun 2014 ve, yamar mal ve chi, yadaj garchiga unshij uzej bj niitelj suraach erguu

0  |  0
Top