Коби Брайнтын өмсгөлийн хоёр дугаарыг мөнхөлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 18

Сагсан бөмбөг сонирхогчид залуус та бүхэндээ нэгэн таатай мэдээ хүргэе. ”Лейкэрсийн домогт тамирчин” Коби Брайнтын өмсгөлийн хоёр дугаарыг Лейкэрс баг мөнхөлжээ. Тэрбээр “найм”, “24” дугаартай тоглогч байсан юм. Мөн тэрбээр NBA-гийн түүхэнд нэг багтаа хоёр дугаараа мөнхлүүлсэн анхны тамирчин болж байгаа аж.

Коби Брайнт нь 1996 оноос 2006 оны хооронд “найм” дугаартай тоглож байжээ. Харин үүнээс хойш зодог тайлах хүртлээ “24” дугаартай байсан аж. Ийнхүү өмсгөлийн дугаар нь мөнхлөгдсөнөөр ийм дугаартай тамирчин түүнээс өөр байхгүй гэсэн утга юм.

Тэрбээр NBA-гийн түүхэнд таван удаа аварга болж байсан юм. Түүний амжилтуудаас дурдвал,

-          18 удаа бүх оддын тоглолтонд орохдоо нийт 33,643 оноо авсан

-          Гурван онооны 1,827 амжилттай дамжуулалт хийсэн

-          1,944 булаалт

-          8,378 чөлөөт шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн байна.

Мөн тэрбээр шилдэг “мэргэн бууч” байсан юм. Үүнийгээ 2016 онд Ютагийн эсрэг тоглолтын үеэр баталж 60 оноог авч байсан билээ.  

Холбоотой Зураг

kobe braynt 8 зурган илэрцүүд

Б.Номин

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top