Булган аймгийн төв номын сангийн хамт олон ирэх баасан гарагт Цогт хунтайжийн талбайд зохион байгуулагдах "Номын баяр"-ыг угтан иргэдийн гэрийн номын санг танилцуулах аяныг өрнүүлж эхлээд байна.
Тус аяны хүрээнд Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Г.Удвалын номын санг сурталчлах ажлыг эхлэн зохион байгуулжээ. Түүний гэрийн номын сан аав, ээж, дүү нарынх нийлсэн 2000 гаруй номын цуглуулгатай.
Хамгийн дуртай ном нь А.Дьюмагийн “Монте Кристо гүн” цуврал бөгөөд эхний болон шинэ хэвлэгдсэн цувралууд гэнэ. Мөн “Монголын нууц товчоо” зохиолын янз бүрийн хэвлэлүүдийг цуглуулах дуртай ажээ.
- Яг одоо Ж. Сарантуяагийн “Сорхугтани” романыг гэр бүлээрээ ээлжлэн уншиж байна гэж Г.Удвал ярьсан байна.
Аймгийн Төв номын сангаар чөлөөт цагаараа хичээлтэй холбоотой номоос гадна уран зохиолын номнуудыг унших дуртай идэвхтэй уншигчийн нэг нь Г.Удвал охин гэнэ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )