Ерөнхийлөгч Х.Баттулга: Бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой

2017 оны 09 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг зэрэг төрлөөр амжилт гаргасан үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш нар, олимп, дэлхийн аваргын медальт тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үеийн үед спортын амжилт бол тухайн орны нүүр царай болдог. Төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа дэлхийд эгшиглүүлнэ гэдэг бол бахархал. Хүүхэд, залууст спорт үлгэр жишээ, цаг заваа зөв өнгөрүүлэх нээлттэй том сурталчилгаа учраас Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар спортыг өндөр хэмжээнд авч үзэж байсан” гээд цаашид болох тэмцээнүүд, 2020 оны олимпийн наадамд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Мөн нийтийн биеийн тамир, спортын топ төрлүүдийг хөгжүүлэхэд анхаарч, бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой гэлээ.

Ингэхдээ өсвөр үе, залуучуудын тивийн болон ДАШТ-нүүдэд ихээхэн анхаарах ёстой гэсэн юм. Өсвөр үе, залуучуудыг анхаарч байж насанд хүрэгчдийн тэмцээнүүдэд амжилт гаргана. Өсвөр үе, залуучуудын тэмцээнд амжилттай оролцож байсан тамирчид насанд хүрээд дархлагдсан тамирчид болдог гэдгийг анхааруулж байлаа. Мөн паралимпийг дэмжих ёстой гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол орон даяар хүүхдүүдийн дунд бага олимп зохиох ажлыг санаачилж, ОХУ-ын Сахад болох Азийн хүүхдийн наадмыг анхааралдаа авна гэдгийг энэ үеэр хэллээ.

Уулзалтын үеэр дасгалжуулагч, багш нар, тамирчид цалин хөлс бага, тэрчлэн шавь нар нь дэлхийн хэмжээнд медаль хүртэж буй дасгалжуулагч нар, тухайлбал, дасгалжуулагч Ш.Цэвэлмаа шигшээ багт орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар цалин хөлсгүй ажиллаж байгаа гэх зэрэг тулгамдсан асуудлуудаасаа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.


 


 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(103.57.92.27) 2017 оны 09 сарын 21

Battulga sport hariutssan said l boloh baij dee

0  |  0
МРХ(103.229.123.30) 2017 оны 09 сарын 20

Удахгүй Япон улсад болох Дэлхийн Рафтингийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсаа төлөөлж оролцох багийг хүлээн авч уулзана гэж манай Монголын Рафтингийн Холбоо хүлээсээр байгаа. Ерөнхийлөгчид албан хүсэлтээ 8 сард өгчихөөд одоо болтол хариугаа харсаар байгаа тэмцээн ч хаяанд ирж байгаа шүү

0  |  0
мнл(66.181.181.254) 2017 оны 09 сарын 20

Сайхан харагдаж байнаа.Харин амжилт гаргаад ирсэн даруйд нь шагналыг нь шууд өгдөг болвол зүгээр юм.

0  |  0
мгл(37.216.228.178) 2017 оны 09 сарын 20

спорт хэрэгтэй боловч хоёрдугаар асуудал, монгол улсад эдийн засгийн баатрууд л өнөө цагт хэрэгтэй байна даа төрийн тэргүүн минь.

0  |  0
Иргэн(103.229.120.27) 2017 оны 09 сарын 20

2017он Дифлимпийн наадамд жүдо чөлөөт бөх нийт 9медальтай ирсэн билээ түүнийг төр засаг анхаармаар юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга....

0  |  0
Top