О.Алтанпүрэв: Цаана чинь луу сэрж байна, харин бид үд хүртэл унтаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 21

Монголын кикбокс тулааны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Мишээл кикбоксын төвийн дасгалжуулагч О.Алтанпүрэвтэй ярилцлаа. Тэрбээр саяхан залуу тамирчдаа дагуулан урд хөршид цуврал тэмцээнд оролцоод ирсэн юм.


 

-Урд хөршийн тулаанчдад монгол нударганы амтыг үзүүлэхээр явсан гэсэн. Явсан газрын сонин хачнаас хуучлаач?

-Хятадад сар гаруй зодолдож байгаад ирлээ. Тэнд яах аргагүй тулааны спортын асар том зах зээл нээгджээ. Тамирчид нь ч асар богино хугацаанд сайжирсан байна. Тэд тулааны спортыг утгаар нь хөгжүүлсэн тайландаас багш дасгалжуулагчдыг мөнгөөр зодож авчраад чанартай, эрчимжүүлсэн сургалтыг хийдэг болж. Өөрөөр хэлбэл, маш хүнд, хүн тэсч гарахад хэцүү ачааллыг тамирчиддаа өгч байна. Ингэснээр тэр олон хүн дотроос сайн тамирчид аяндаа төрөн гарч байна л даа. Хятадууд өмнө нь Мутай, кикбоксыг дэмждэггүй байсан юм. Харин дэлхийн тулааны спортын наадмыг зохион явуулснаас хойш дэмждэг болж, тэмцээн уралдааныг ч ихээр зохиох болжээ.

-Гэхдээ л Тайланд зэрэг улсын түвшинд хүрэх арай болоогүй байлгүй дээ, тийм үү. Мөнгө хаяж байгаа спорт хөгждөг жамаар л явж байгаа байх?

-Ер нь бол сайн тамирчидтай болсон байна лээ. Харин шүүгчийн тал дээр жаахан дутуу анхаарч байх шиг. Энгийн алдаа их гаргах юм.

-Шүүлтийн луйвраар ялалтыг өгчих гээд байна уу?

-Өөрсдийнхөө сандай боксын дүрмээр кикбокс, мутайг шүүдэг юм. Ер нь Хятадын рингэнд цохиж унагахгүй л бол ялалт авна гэж байхгүй ээ. Нийт кикбокс болон тулааны спорт сонирхогчдод маш том боломж нээгдэж байгааг дуулгая гэж бодлоо. Одоо Хятадад бараг долоо хоног бүр хэдэн зуун тэмцээн зохиогдож байна. Зөвхөн нэг промоушн жилд 60 тэмцээн зохиож байна шүү дээ. Энэ бол толгой эргэм итгэмээргүй тоо. Өөр хаана ч ийм тэмцээн зохиож чадахгүй ээ. Тулааны эх орон Тайландад ч ийм тоо байхгүй. Америк, Европт том тэмцээн зохиогддог ч тийм олон биш.  

-Тэмцээнүүдийнх нь чанар хэр юм бол?

-Одоо тулааны спортын зах зээлийн чиг хандлага Хятад руу эргэж байна. Хятадад ямар ч тэмцээн зохион байгуулсан хэзээ ч дампуурахгүй.

-Яагаад?

-Би бүр өглөө эрт 09.00 цагт 5000 хүн цуглаад тулаан үзэхийг хараад бүр гайхлаа. Зодоон үзэхийн тулд өглөө 06.00 цагт босоод, хоол цайгаа идэж ууж, цэнгэлдэхэд очоод тулаан үздэг иард түмэн хятадаас өөр байхгүй байх аа. Манайд өглөө 09.00 цагт тэмцээн зохиовол хүн ирж үзэх бил үү. Би дэлхийн 80 гаруй орноор явж зодолдож, тэмцээнд тамирчид авч явж үзсэн хүн. Гэхдээ тулааны спортыг ингэж дэмждэг ард түмнийг хараагүй. Үнэхээр монголчуудын хувьд том боломж нээгдэж байна.        

-Хэдэн сайн залуу авч очоод үзүүлж өгмөөр юм байна даа?

-Бид сая эхний гэрээнүүдээ хийсэн шүү дээ. Сая гэхдээ долоон тулаанд л орлоо. Хэбей, Хенан, Шандунь гээд. Тэмцээнүүдийг ч зохиож байна шүү. Хятадад болдог тэмцээнийг тоолох боломжгүй байх. Нэг промоушн жилд 60 тэмцээн зохиож байна гэж бодохоор 10000 промоушн хэдэн тэмцээн зохиох вэ. Тэгсэн хэрнээ зардал мөнгө, хоол ундандаа луу унжина гэж байхгүй, ёстой цацаж өгнө. Дандаа дээд зэрэглэлийн буудалд бууж, бизнес ангиллын тийзээр нисч байна. Цаана чинь луу сэрж байна шүү. Одоо манай кикбокс сонирхогч залуучууд маань бэлтгэлээ сайн хийгээд, сахилга бат зохион байгуулалт сайтай байвал тэнд очоод мэргэжлийн тулаануудад оролцож багагүй хэмжээний мөнгө олох боломж бүрдэж байна.

-Тэгвэл бэлтгэл хийгээд байж дээ?  

-Тийм. Гэхдээ одоо залуучуудыг хуучны аргаар тогтоон барих боломжгүй болж. Тэднийг нийгэм нь буруу хүмүүжүүлж байна. Одоо ер нь шинэлэг арга барил спортын аль ч төрөлд дутаж байна. Үд болтол унтаж, үдээс хойш үлгэн салган бэлтгэл хийгээд явах юм бол яаж өндөр зэрэглэлийн тамирчин болж, тулаанд ялах юм бэ. Залуучуудад хандаж хэлэхэд амьдралынхаа дэглэмийг өөрчлөх цаг болжээ. Оройдоо ганц шил шар айраг олж уугаад харьж унтах нь амьдралын зөв хэвшил биш шүү.         

 

Б.Хурцболд

 

 

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(27.123.214.88) 2017 оны 09 сарын 28

ygaasaa xyjaa nar yntdagyi hsde zoosnii nyxeer byx yumiig xardag bolson hsde

0  |  0
Со(66.181.160.38) 2017 оны 09 сарын 25

”...амьдарлынхаа дэглэмийг өөрчил” гэж маш зөв дүгнэж хэлсэн байна. Амьдарлын дэглэм гэж яг вэ гэдгийг нарийн судла Алтанпүрэв ээ, амжилт.

0  |  0
нудрага(59.153.112.197) 2017 оны 09 сарын 22

зөв лаларуудыг нам цохиж унагаагаад дэвжээн дээрээ ламбада бүжиглээч.би залуудаа арван таван хулгайчийг нэг дор тавхан минутад нам нам цохиод НАХГ_рт дуудагдаж байсан.тэмцээн бол угаасаа ур чадвар сэтгэл зүй юм шүү.алаад өг залуусаа дэвжээн дээрээ тэнэтэл нь цохь хоржийлооо

0  |  0
Бид(203.91.118.42) 2017 оны 09 сарын 22

Сэрсэн лууг намнахаас өөр яахав.сайн анчдаасаа хэдийг явуул

0  |  0
hudlaa purew(103.212.119.44) 2017 оны 09 сарын 21

oligtoi ym yridag hungui bolson bnlee ene hudlaa purewiin talaar olon hunii hulsuur mungu olsondoo huurhii

0  |  0
zhao(202.179.25.45) 2017 оны 09 сарын 21

hai mana mongu jaluu zungo yava saha han gunya avba amdarba .

0  |  0
S(202.9.43.223) 2017 оны 09 сарын 21

Ямаа туйлаад янгиа эвдэхгуй ээ унтаг унтаг

0  |  0
Enkhee(202.131.242.42) 2017 оны 09 сарын 21

Ene Khurtsbold gej yamar debil novsh be. Yum unshij baij hunees yariltslaga avaach.

0  |  0
к(103.26.193.115) 2017 оны 09 сарын 21

харин

0  |  0
Top