О.Үйтүмэн монголын багийн цорын ганц медалийг авчирлаа

2017 оны 09 сарын 24

Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 22-23-нд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд болсон. 

 Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас зургаан тамирчин хүч үзсэнээс 86 кг-ын жинд ОУХМ Оргодолын Үйтүмэн хүрэл медаль эх орондоо авчирлаа. Тэрбээр Кемеровогийн дэвжээнд эзэн орны Дмитрий Екименког 13:1-ээр, Красноярскийн Александр Зеленковыг 9:0-ээр, Узбекистаны Икром Бохомуродовыг 10:0-ээр тус тус ялсан ч хагас шигшээд Германы Ахмед Дударовт 5:7-гоор ялагдсан юм. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Кемеровогийн Иван Костеринийг 8:4-өөр ялж, энэ жилийн “Уурхайчдын цом”-оос Монголын багийн цорын ганц медалийг авчирлаа.

Тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, Армени, Беларусь, Болгар, БНХАУ, Герман, Казахстан, Канад, Румын, Унгар, Украин, Узбекистан, Литва, Латви, Польш, Словак, Финланд, Энэтхэг, Эстони гэсэн 21 орны 186 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдсөн байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.28.7) 2017 оны 09 сарын 25

Ямарч ач холбогдолгүй бөөсөн тэмцээний тухай юун сүржин юм бичдэг юм, тэгээд ч чөлөөт бөх хэзээ хөлбөмбөг, сагс шиг хүн сонирхдог топ спорт болчихсийн

0  |  0
Hunnu(202.70.46.225) 2017 оны 09 сарын 24

Uurhaichny aldar geed Mongolooroo bich hiheech dee...mongol uls chini uuriin gesen hel ustai yum bgaa biz dee

0  |  0
Top