Дархан-Уул аймгийн БОАЖГ нь 125 хүнд үйлчилгээ үзүүлжээ

2017 оны 09 сарын 24

/2017.09.23/ Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар төрийн бүх байгууллагууд 10.00 цагаас 16.00 цагийн хооронд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулан ажилласан байна. Энэ хүрээнд тус аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар өөрийн байрандаа иргэдэд үйлчиллээ. Энэхүү байгууллагын Нээлттэй өдөрлөгийг аймгийн ХОХБТХ-ийн дарга С.Баясгалан  үг хэлж нээсэн юм.

Ажлын өдрүүдээр төрийн үйлчилгээг авч амждаггүй иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх, иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх зорилго бүхий энэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр аймгийн БОАЖГ нь  40 иргэнд 160 м3 модны түлээ бэлтгэх эрхийн бичиг олгож, 85 хүнд мэргэжлийн заавар зөвлөмж өгөн, гарын авлага тарааж  сэтгэл ханамжийн судалгаа авсан бөгөөд нийт 125 хүнд үйлчилгээ үзүүлж ажилласан байна. 

М.ГҮНЖИЛХАМ

Дархан-Уул

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top