Японы Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны сүүлийн өдрийн барилдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Харумафүжи 10 даваа, дөрвөн унаатай, озэки Гоэидо 11 даваа гурван унаатайгаар барилдааныг тэргүүлж байсан юм. Хоёр бөх өнөөдөр учраа таарч барилдсан. Харумафүжи озэки Гоэидог давснаар хоёул 11 даваа 4 унаатайгаар тэнцсэн юм. Ингэснээр нэмэлт барилдаан хийж Аки башёогийн аварга тодрохоор болсон билээ.
Ёкозуна Харумафүжи нэмэлт барилдаанд озэки Гоэидог ёрикири мэхээр давж, сумогийн дээд зиндаанд 9 дэх удаагаа түрүүллээ.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 6 )
Mundag Helen alga
Эр хүн
Avarga avargaaral bdiin bna
Mundag yma
Saihan jum aa
yondoo minii ue irjee 10 turuulsen Dai Yokozuna bolooroi