Манай армийнхан эх орондоо долоон медаль авчирлаа

2017 оны 09 сарын 25

Чөлөөт бөхийн Цэргийн ДАШТ есдүгээр сарын 20-23-нд Литвын Клайпеде хотод болж өндөрлөлөө. 

Монголын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин эх орноо төлөөлөн оролцож, хоёр алт, таван хүрэл медаль эх орондоо авчрав.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 63 кг-д Пүрэвдоржийн Орхон алтан медалийн эзэн болсон. Тэд Монголын чөлөөт бөхийн тамирчдаас цэргийн дэлхийн аваргад түрүүлсэн тав, зургаа дахь тамирчин болсон юм.

Эрэгтэйчүүдийн 65 кг-д спортын мастер Ганхуягийн Ханбүргэд, эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Бат-Оршихын Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Нансалмаагийн Лхагвадулам, 60 кг-д Пүрэвхүүгийн Шинэхүү, 75 кг-д Пүрвээгийн Номин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэв. Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 69 кг-д Пүрэвжавын Сүрэн нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж тавдугаар байрт орсон.

32 дахь удаагийн тэмцээнд Монгол, АНУ, ОХУ, Иран, Азербайжан, Армен, Бельги, Беларусь, Грек, Гүрж, Албани, Алжир, Тунис, Нигери, БНХАУ, БНСУ, Франц, Польш, Швейцарь, Румын, Финланд, Украин, Энэтхэг, Эстони, Латви, Литва гэсэн 26 орны “Арми”-ийн тамирчин өрсөлдлөө.



 

 

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол ялна(103.57.95.181) 2017 оны 09 сарын 25

Орхон дэлхийн аварга байж цаашид иймэрхүү жижиг тэмцээнд оролцож хэрэггүй. Батцэцэг энэ тэр орог. Бага судлагдаж, том тэмцээнд үзэлц.Тив,дэлхийн аварга,Ярыгин, Данколов гэх мэт.Цаана чинь олимп ойрхон байна.Батцэцэг шиг чухал тэмцээний өмнө бэртэхээс болгоомжилж ,хар, цагаан хэл амнаас хол, ном уншуулж байгаарай, дүү минь.Батцэцэг эгчтэйгээ дотно байж, чадвал өөр жинд хоёулаа гялалзаарай.Та 2 минь Монголын бахархал шүү

0  |  0
цагаадаы(202.70.46.213) 2017 оны 09 сарын 25

Баяр хүргье Амжилт

0  |  0
Top