Монголын үндэсний олимпийн хорооноос энэ сараас эхлэн "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтыг явуулж байна. Энэ дагуу өнгөрсөн сарын шалгаруулалтын дүн гарчээ.
Наймдугаар сарын шилдэг тамирчнаар Будапештэд болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, Парист болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар тодров.
"Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажилладаг сэтгүүлчийн саналтай нэгтгэн дүнг гаргажээ.
Энэхүү шалгаруулалт нь тухайн сард Монголын спортын ертөнцөд өрнөсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлуулсан тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Wow delhiinh gj bodson chini. Sariinh uimuu. Tegeed olimpiinhor. Tamirchdaa bitgii gutaagaach p...