Нийслэлийн ахмадын хорооноос Олон Улсын Ахмадын баярыг угтан есөн дүүргийн ахмад тамирчдын дунд гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Гавьяат багш Ц.Шоовдорын нэмэржит энэхүү тэмцээнд нийт 140 ахмад тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ.
Уг тэмцээнд Ч.Сэлэнгэ дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн эрэгтэй баг тамирчидIбайр эзэлсэн юм. Харин Ж.Сугар дасгалжуулагчтай эмэгтэй баг тамирчид II байрэзэлсэн амжилтыг үзүүлж Баянзүрх дүүргийн ахмад тамирчид багийн дүнгээр нийслэлд тэргүүллээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )