Өөртөө туслах бүлгийнхэн спортын бага наадамд амжилттай оролцлоо

2017 оны 09 сарын 26

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн  Өдрийн эмчилгээний "Өөртөө туслах бүлэг”-ийн 40 гаруй гишүүд 2017 оны 09 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Мааньт дахь албадан эмчилгээний газарт зохиогдсон спортын бага наадамд хамт олноороо амжилттай оролцож Теннисны төрөлд алт, Дартсны төрөлд хүрэл медал мөн шилдэг хөгжөөн дэмжигч багаар шалгарч амжилттай оролцлоо. Энэхүү үйл ажиллагаа нь архинд донтох эмгэгтэй эмчлүүлэгчийн эмчилгээний хугацааг уртасгах, идэвхи санаачлагыг өрнүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн Өдрийн эмчилгээний Өөртөө туслах бүлэг нь 2017 онд Хөвсгөл, Завхан, Төв аймгуудад сургалт зохион байгуулж өөртөө туслах бүлгүүдийг үүсгэн байгуулсан.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top