Монголын шатарчин дэлхийд тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 27

Уругвай улсын Монтевидео хотод шатрын өсвөр үеийнхний ДАШТ энэ сарын 16-26-нд боллоо. Тус тэмцээний 14 хүртэлх насны ангилалд ДШХ-ны мастер Д.Батсүрэн алтан медаль хүртжээ. Ийн монголчууд анхны өсвөрийн эрэгтэй дэлхийн аваргатай болж байгаа юм. Тэмцээнд 53 орны шилдэг 400-гаад шатарчин эрэгтэй, эмэгтэй 14, 16, 18 хүртэлх насны ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Мөн түүнтэй хамт эх орноо төлөөлөн өрсөлдсөн М.Мандуухай, Ү.Агьбилэг нар 10-12 дугаар байрт оржээ.

 

 

А.Уян 

Эх сурвалж:Zindaa.mn



Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(66.181.190.14) 2017 оны 09 сарын 27

Mundag huu bn. Ulam ih amjilt gargaarai

0  |  0
Зочин(202.21.120.146) 2017 оны 09 сарын 27

Дэмжиж урам хайрлах хэрэгтэй төр засгаас оюуны спортыг үнэлэх , хөгжүүлэхэд анхаарах цаг нь болжээ

0  |  0
Top