Олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга ОХУ-ын бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, алдарт бөх Арсен Фазаев Хойд Осетийн парламентийн холбооны зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Хуралд оролцсон 66 гишүүний 53 нь түүнийг дэмжиж саналаа өгсөн байна.
Өдгөө 55 настай Фазаев өмнө ОХУ-ын төрийн Думын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан юм. Түүнчлэн Хойд Осетийн шинэ парламентийн экологи, аж үйлдвэрлэл хариуцсан депутатаар ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеев сонгогджээ гэж МЧБХ-оос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )