Булганыхан хилчдэд унах морьд бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 28

 

Булган аймгийн удирдлагын зүгээс хилчдэд агт хандивлах "Нэг баг-нэг агт" аян өрнүүлж, торгон хилийн харуулуудаа урмаар мялаасан юм. Тус аймгийн нутаг дэвсгэрт байрладаг Хилийн цэргийн 0286-р ангид унааны морь хандивлах уриалгыг багийн Засаг дарга нар гарган энэ ажлыг зохион байгууллаа.
 
Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Н.Дэлгэрнамжил :
- Аймгийн хэмжээгээр хилчидээ дэмжиж, нийтдээ 56 агт бэлэглэлээ. Зарим баг агтны ханшаар бэлэн мөнгө өгч, санаачилсан аяны ажилд идэвхитэй оролцсон. Хилчдэд 9,0 сая төгрөг хандивлаад байна гэв. 
Л.Зул
www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.120) 2017 оны 09 сарын 28

АДУУТАЙ АЙРАГТАЙ НУТАГ ШИГ БАЙХЧИВ.БАЯРЛАЛАА.

0  |  0
Top