АНУ-ын спортын хамгийн том “Sports Illustrated” сэтгүүлийн газраас дэлхийн шилдэг эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай эрэгтэй, эмэгтэй 50 тамирчинг тодруулжээ. Тамирчдыг шалгаруулахдаа хүч чадал, тэсвэр хатуужилт, тэвчээр, тэсрэлт, уян хатан чанар гээд олон хүчин зүйлийг харгалзан үзсэнээс гадна сүүлийн 12 сарын гүйцэтгэлийн үзүүлэлтийг харж дүгнэсэн байна.
Тус шалгаруулалтын эрэгтэйчүүдийн эхний 10-т дараах тамирчид шалгарчээ.
1. Криштиано Роналду (хөлбөмбөг)
2. Леброн Жеймс (сагсан бөмбөг)
3. Рожер Федерер (теннис)
4. Мэт Фрэйзер (кроссфит)
5. Жеймс Харрисон (америк хөлбөмбөг)
6. Одел Бекхэм (америк хөлбөмбөг)
7. Рассель Уэстбрүүк (сагсан бөмбөг)
8. Вайд Ван Ниекерк (спринт гүйлт)
9. Коннор Макгрегор (холимог тулаан)
10. Жордан Барроуз (чөлөөт бөх)
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Тэнэг америкууд яаж овоо хөл бөмбөгийн тамирчныг 1 дүгээр оруулсан юм