”Алтан намар” явган аялалын тэмцээн эхэллээ

2017 оны 09 сарын 29

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулдаг "Алтан намар" явган аялалын тэмцээн өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд өрнөдөг тус тэмцээн нь 12 дахь жилдээ болж байгаа нь энэ юм. Тэмцээнийг Биеийн тамир, спортын газраас ивээн тэтгэн явуулж байгаа бол Монголын явган аялал, спортын холбооноос баг тамирчдад хяналт тавьж, ялагчийг тодруулах юм байна.

Энэ удаагийн тэмцээний маршрут нь Сүхбаатарын талбай-Хар усан тохой хүртэлх 25 км-ын чиглэлд 26 их, дээд сургууль, коллежийн оюутан залуус авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөх юм. Тэмцээнд оролцогчид уулын оргил эзлэх, бартаа тойрох, сэлүүрт завь, зүг чиг олох, нуувч илрүүлэх, "спорт бидний амьдралд" мюзикль бэлтгэх, багийн ахлагчдын "Чи чадна" тэмцээн гэсэн долоон төрөлд багаараа хүч үзнэ. Энэ тэмцээнд Монголын явган аялал спортын холбооны мэргэжлийн эмч, шүүгч ажиллах аж.

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top