Хамгийн балмад спорт буюу “5-ын эсрэг 5“

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 30

Багийн тулаан буюу “5-ын эсрэг 5“ хэмээн нэрлэгддэг спортын шинэ төрөл үүсээд удаагүй ч үзэгч сонирхогч, хичээллэгчдийн тоогоо нэмэгдүүлсээр байна. Хөлбөмбөг үзэхээс гадна шалтаг гаргаж байгаад ганц нэг цохилцоод авах хүсэл тээж цэнгэлдэхэд ордог залуус олон бий. Багийн тулаан нь нэг талаараа эдгээр залууст боломж гаргаж өгсөн гэж хэлж болно. Энэ төрлөөр дагнан тулаан зохион байгуулдаг TFC (UFC-тэй төстэй) хэмээх байгууллага бий болж, олон удаагийн тулаан зохион байгуулжээ.

TFC-ийн багууд 10 гишүүнтэй, тэднээс тав нь талбайд гарна. Дүрмийн хувьд ММА-тэй ижил. Ямар ч хамгаалах хэрэгсэл байхгүй. Эмзэг эрхтэн рүү цохихыг хориглож бусдыг зөвшөөрнө. Дэвжээн дээр таван шүүгч гарах бөгөөд тэд тулааныг ажиглаж, хэн нэг нь тулалдах чадваргүй болсон үед салгах үүрэгтэй. Бусад нь бүгд зөвшөөрөгдөнө. Учраагаа аль болох хурдан ялж гэмээ нь бусаддаа туслах боломжтой. Эсрэгээрээ, ид зодолдож байхад эсрэг багийн “суларсан” гишүүн хүрч ирээд араас хавсайдаж ч болно. Эсрэг багийнхаа бүх тоглогчийг нүдэж жагсаалаас гаргасан баг ялдаг. Тулаануудыг харж байхад эсрэг багийнхаа эхний тоглогчийг жагсаалаас гаргасан багт ихээхэн давуу байдал ирдэг юм билээ. Бүлэглэж зодохыг хориглоогүй учраас тэр.  Ялагдаж байгаа багийн сүүлчийн тоглогчийг хэдэн талаас нь нүдэж байгааг харахад нүд хальтирмаар юм билээ.        

Анхны тэмцээн 2013 оны сүүлээр Литвын Ригад явагдахад ОХУ, Украин, Польш, Швед, Чехийн баг оролцжээ. Тэдний ихэнх нь хөлбөмбөгийн талбай хавиар зодоон хийж явдаг танхай этгээдүүд байв. Улмаар багуудын тоо нэмэгдэж, дээр дурьдсан орнуудаас гадна Бразил, АНУ-д дэлгэрчээ. Хамгийн хүчирхэг багаар Польш, ОХУ-ын баг нэрлэгдэж байна. Тэд өмнөх тэмцээнүүдэд хүч чадлаа хангалттай харуулсан юм.     

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lkkkkkkkk(77.150.245.7) 2017 оны 10 сарын 02

orchin tsagiin vndesnii buhiin dagznuudiin hymarlaas deer yum . ene sport chin . dvrem juramaa sain murddug . yum shvv . vhervvdee

0  |  0
KAZAKH ZALUU(202.9.42.98) 2017 оны 09 сарын 30

MONGOLCHUUD PLAKAT BOLNOO OORSDIIGOO ONGIROOH HEREGGUI YAMARCH BELTGELGUI GARUUD OCHOOD NAM TAVIULTSGAADAG BIZDEE

0  |  0
zaybaal(66.181.182.41) 2017 оны 09 сарын 30

mongolchuudiig oruulahgui ym baih daa

0  |  0
zaybaal(66.181.182.41) 2017 оны 09 сарын 30

mongolchuudiig oruulahgui ym baih daa

0  |  0
zaybaal(66.181.182.41) 2017 оны 09 сарын 30

mongolchuudiig oruulahgui ym baih daa

0  |  0
zaybaal(66.181.182.41) 2017 оны 09 сарын 30

mongolchuudiig oruulahgui ym baih daa

0  |  0
Top