Баян-Өлгий Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж мэдээлэл хийжээ.
Тэдний тайлбарласнаар, их эмч нар сардаа 558559-634912, сувилагч нар 405200-471814 төгрөгийн цалинг авдаг ба 2014 оноос хойш цалин нь огт нэмэгдээгүй аж. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлж, шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгах шаардлагатайг онцоллоо.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн асрагч Г.Буянхишиг эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх үндэслэлээ: "Миний бие өдрийн найман цаг ажилладаг. Гартаа 350 мянган төгрөг авч байгаа. Үүний 250 мянгыг нь цалингийн зээлд суутгуулдаг. Үлдсэн 100 мянган төгрөгөөр 5 ам бүл тэжээж байна. Бидний амьдралын бодит байдал ийм байгаа. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилчдыг хөдөлмөр үнэгүйдсэн нь үнэн юм. Тийм учраас бид хөдөлмөрөө үнэлүүлэхийг хүсч байна" гэж тайлбарлажээ.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдүүлэх хөдөлгөөнд нэгдэн орсноо энэ үеэр илэрхийллээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )