Хөгжмийн зохиолч Б.Шаравын тайлан тоглолт энэ сарын 18-нд болно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 17


Хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын  “Аав, ээж хоёр минь” уран бүтээлийн тайлан тоглолт энэ сарын 18-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна. Энэхүү тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Х.Үнэнхүү, У.Далантай нар оролцож, ая дуугаа өргөн барина. Харин хөгжмийн зохиолчийн зохион туурвисан аялгуут эгшгийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид, удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүгийн удирдлага дор тоглож үзэгч олондоо толилуулна. “Аав, ээж хоёр минь” тоглолтод мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан дуунууд орж байгаагаараа онцгой содон байх юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top