Чечений ерөнхийлөгч Рамазан Кадыровын нэрэмжит багийн тэмцээн аравдугаар сарын 07-нд Грозный хотод болно. Найман баг өрсөлдөх тус тэмцээнд хүч үзэх ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорсныг МЧБХ-оос мэдээллээ.
Хойд хөршийн багт 57 кг-д Артём Гебеков, 61 кг-д Ислам Дудаев, 65 кг-д Муршид Муталимов, 70 кг-д Давид Баев, 74 кг-д Ахмед Гажимагомедов, 86 кг-д Владислав Валиев, 97 кг-д Расул Магомедов, 125 кг-д Билял Махов, Мурадин Кушхов нар багтсан байна.
Тэднээс хамгийн анхаарал татаж байгаа бөх нь “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий гурван алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медальт, Оросын хүнд жингийн шилдэг бөх Билял Махов юм. Өдгөө 30 настай тэрбээр Риогийн олимпийн наадмаас хойш анх удаа дэвжээндээ эргэн ирэхээр болж байна.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )