Орхон аймгийнхан ургацынхаа ихэнхийг хураажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 05

 

 “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг  Орхон аймгийн ногоочид 14 намар амжилттай зохион байгуулжээ. Уг үзэсгэлэнгийн зорилго нь  газар тариалан эрхэлж буй иргэд, ногоочдыг дэмжих, тэдний орлогыг нэмэгдүүлэх, төмс, хүнсний ногооны хангамжийг сайжруулах, аймгийнхаа хэрэглэгчдийг чанартай, хямд үнэтэй төрөл бүрийн хүнсний ногоогоор хангахад чиглэгдэж байгаа юм.
Мөн үеэр “Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар ХХААГ-ын мэргэжилтэн иргэдэд мэдээлэл хүргэлээ.
 Уг хөтөлбөр энэ жил 13 арга хэмжээ төлөвлөсний нэг нь өрх бүрийг төмс, хүнсний ногоогоор хангах ажээ. Үүний хүрээнд 1000 өрхөд 49.5 сая төгрөгийн буюу 50 тн төмсний үр, 590 кг хүнсний ногооны үр олгосон тухай мэдээллээ. Мөн 46.8 сая төгрөгийн үнэ бүхий 17 ширхэг хүлэмжийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр олгож 236 тариаланчад баталгааны тэмдэг олгосон байна.
Энэ онд Орхон аймаг 5272 га талбайд тариалалт хийжээ. Үүнээс улаанбуудай 4300 га, төмс 467.1 га-д, хүнсний ногоо 285.55 га-д, тэжээлийн ургамал 122.2 га-д, тосны ургамал 60 га-д тус тус  тариалж, ургац хураалт 4343.7 га талбайгаас нийт 9841.3 тн ургац хураан авч одоогийн байдлаар хураалт 82.3 хувьтай байна.    
Л.Зул
www.zindaa.mn
      

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top