Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болжээ. 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан хөвгүүд 16, 17, 18 гэсэн гурван насны ангилалд хүч үзсэн байна.
Хөвгүүдийн бага буюу 16 насанд чөлөөт бөхийн энэ жилийн өсвөр үеийн УАШТ, “Монгол туургатан” хүүхдийн спортын наадам, Дарма Жанаев, Түмэн Жаргаловын нэрэмжит ОУТ, Жон Петерсоны нэрэмжит тэмцээний аварга Баянхонгор аймгийн тамирчин Энхтүвшингийн Батмагнай 29 барилдаанаас 27 даваагаар улсын аварга болжээ.
Мөн энэ насанд өсвөр үеийн УАШТ, “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмын хүрэл медальт, Налайх дүүргийн тамирчин Баярсолонгын Балжинням хүрэл медаль хүртэв. 50 жилийн түүхтэй энэхүү тэмцээнээс чөлөөт бөхөөр хичээллэж хүч үзэж явсан олон шилдэг бөхчүүд амжилтын гараагаа эхлүүлж байсан түүхтэй юм гэж МЧБХ-оос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )