Турк улсын Измир хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, анхны хүрэл медалийг авчирсан багийн ахлагч Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Ууганбаяр, багийн тамирчин гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг нарыг аймгийн Засаг дарга, удирдах албаныхан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тус тэмцээн нь 13 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд Монгол, ОХУ, Австри, Чех, Болгар, Хорват, Казакстан, Иран, БНСУ зэрэг нийт 17 орны баг тамирчдын хурд хүч, ур чадвараа сорьсон байна. Тэмцээний байлдааны тархалтын төрөлд манай улсын баг 27:08 секундын амжилтаар ОХУ, Беларусь улсын багийн дараа орж хүрэл медаль хүртжээ.
Энэ амжилт нь Онцгой байдлын байгууллагын түүхэнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй анхны медаль төдийгүй Монгол Улсын гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээний энэ төрлийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )