Орхон амйгийн Засаг даргын Тамгын газраас 2016-2017 оны хичээлийн жилд ажлын үр дүнгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн багш нараа урамшуулжээ. Ерөнхий боловсролын сургуулийн 10 багш аймгийн Мэргэжлийн аварга болсон бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод туршлага судлах эрхтэй боллоо
Мөн “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд 5, 7, 14, 17, 20 дугаар сургуульд AR технологи бүхий кабинетын хэрэглэгдэхүүн өгсөн байна. Цаашид орон нутгийн төр, захиргааны байгууллага, БСШУСЯ хамтран Орхон аймгийн дөрвөн сургуульд “Цахим сургууль” төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Д.Амар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )