”Буэнос-Айрес-2018” хүүхдийн олимпийн наадмын эрх хэрхэн олгох вэ

2017 оны 10 сарын 13

Дэлхийн хүүхдийн олимпийн их наадам 2018 оны аравдугаар сарын 6-18-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болно. Гурав дахь удаагийн олимпийн чөлөөт бөхийн тэмцээн хөвгүүд, охидын тус бүр таван жингийн ангилалд зохион байгуулдана. Тодруулбал, 2001 оны нэгдүгээр сарын 1-нээс 2003 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн тамирчин хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн ангилалд өрсөлдөх юм.

Ирэх жилийн нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл болох өсвөр үеийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчдад Буэнос-Айресийн олимпод оролцох эрх олгоно. ДБНХ-ноос гаргасан журмын дагуу сонгомол, чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилалд тус бүр 30, охидын ангилалд 50, нийт 110 тамирчин оролцоно. Тиймээс Ази тивээс чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилалд зөвхөн түрүүлсэн, охидын ангилалд эхний хоёр байрт орсон тамирчдад эрх олгох юм.

Манай чөлөөт бөхийн тамирчдаас Баатарзоригийн Батцэцэг “Сингапур-2010”-аас алт, Болормаагийн Дөлгөөн “Наньжин-2014”-өөс мөнгөн медаль хүртэж байв.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top