Жүдогийн үнэмлэхүй жингийн ДАШТ-нд Н.Түвшинбаяр нарын дөрвөн тамирчин оролцоно

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 15

 Олон улсын жүдо бөхийн холбооноос үнэмлэхүй жингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг арваннэгдүгээр сарын 11-12-нд Мароккод зохион байгуулах юм. Хамгийн өндөр шагналын сан буюу 500 мянган евро амалсан тус тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй жүдоч тус бүр 100 мянган евро хүртэх ажээ. Энэ тэмцээнд алтан медальтан 100.000 евро, мөнгөн медальтан 50.000 евро, хүрэл медаль -25.000 евро, шагналт тавдугаар байрт шалгарсан тамирчин 10.000 евро,шагналт долдугаар байрт шалгарсан жүдоч 5000 евро шилдэг 16-д үлдсэн найм жүдоч 2500 евро хүртэнэ.
Шагнал өндөртэй энэ тэмцээнд Монголын шигшээ багаас олимпийн аварга Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар нар зодоглохоор мэдүүлгээ өгсөн байна. Тамирчид тэмцээний түргэвчилсэн бэлтгэлдээ гараад байгаа аж.


Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zuitei(139.5.217.71) 2017 оны 10 сарын 15

Amjilt amjilt ta nar chadnaa amjilt Mongoliin zaluus hiimorlog .zorigtoi.!

0  |  0
Зочин(66.181.176.166) 2017 оны 10 сарын 15

Амьжилт хүсье. Түвшинбаяр дүү жинхэнэ чадна...

0  |  0
Tuya(71.225.249.196) 2017 оны 10 сарын 15

Amjilt hvsie mingolchuud ylnaa

0  |  0
Damia(112.72.11.121) 2017 оны 10 сарын 15

Amjilt husie!!

0  |  0
Altantsetseg(66.181.160.55) 2017 оны 10 сарын 15

Amjilt husie

0  |  0
зочин(66.181.188.116) 2017 оны 10 сарын 15

Түшээ аварга маань нэг хүч үзээд ир энэ жил бэлтгэл муугүй байгаа шүү дээ.амжилт

0  |  0
Top