Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдөр 9400 гаруй мод тарьжээ

2017 оны 10 сарын 16

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар "Нэг иргэн- Нэг мод" уриан дор аймгийн хэмжээнд мод тарих аяныг зохион байгуулж байна. Аяны нээлт өнөөдөр /2017.10.14/ Морин хуур цогцолборын зүүн талд боллоо. Уг аянд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн бүх байгууллага идэвхитэй хамрагдан, нийт 2000 гаруй ажилтан албан хаагчид, иргэд нэгдэж 9400 гаруй мод тарилаа. Энэ нь урьд урьдын жилүүдээс илүү өргөн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж буйг албаныхан мэдээллэж байна.

Энэ жил “Морин хуур” цогцолбороос Шинэ замын уулзвар хүртэлх 2.7 га талбайд мод тарьж байгаа бөгөөд аймгийн БОАЖГ-аас иргэд, ААНБ-иудад талбай хэмжээ болон хэдэн ширхэг, ямар мод тарихыг нарийвчлан хуваарилаж, аймгийн Захирагчийн алба, БОАЖГ, НААҮГ-ын мэргэжилтнүүд модыг хэрхэн тарих заавар зөвлөгөөг өгч ажиллаж байгаа ажээ.

Ийнхүү "Нэг иргэн- Нэг мод" уриан дор аймгийн хэмжээнд таригдсан модны усалгаа арчилгаа, хамгаалалтыг НААҮГ-ын хамт олон хариуцах бөгөөд аймгийн ЗДТГ-аас хашаажуулалтыг хийсэн байна.

М.ГҮНЖИЛХАМ

Дархан-Уул аймаг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top