Монголын Паралимпын тамирчид амжилтаараа Азийн рекордыг шинэчиллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам 2016 оны есдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. Өмнөд Америк тивд анх удаа зохиогдсон паралимпийн наадамд 160 орны 4342 тамирчин спортын 23 төрөлд өрсөлдсөн юм. Манай улсаас найман тамирчин спортын таван төрөлд өрсөлдөж, өндөр амжилтыг үзүүлсний дотор жүдоч Б.Ууганхүү, паурлифтингийн тамирчин Э. Содномпилжээ нар хүрэл медаль хүртэж, байт харвааны холимог баг Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар шагналт IV байр эзэлсэн бол хөнгөн атлетикийн тамирчин Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтээр шагналт V  байр эзэлж, Азийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож түүхэн амжилтыг үзүүллээ.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top