Монголчууд дэлхийн таван дээд амжилтыг шинэчлэн тогтоов

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 19

Монголын ой тогтоолтын тамирчид дэлхийн хэмжээний тэмцээний уралдаанд оролцож байгаа таатай мэдээ тасардаггүй.Тэгвэл Монголын оюун ухааны академийн тамирчид Дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээнээс 27 медаль хүртэж, ой тогтоолтын дэлхийн таван дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна.

Тухайлбал, Өсвөр болон бага насны ангиллын “Хоёртын тоолол” төрөлд Б.Шижир-Эрдэнэ, Н.Намуундарь, “Тооны Марафон” төрөлд Э.Пүрэвжав, “Түүхэн үйл явдал” төрөлд Н.Энхшүр , “Олон багц хөзөр” төрөлд Н.Мөнхшүр нар дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Ой тогтоолтын тамирчин Н.Мөнхшүр, З. Цэцэгзул нар оюуны спортын хамгийн өндөр цол болох “Олон Улсын их мастер”-ын болзлыг мөн үеэр хангажээ.

Дашрамд өгүүлэхэд тус тэмцээнд дэлхийн 30 орны 232 тамирчин, 10 төрлөөр өрсөлдсөн билээ.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top