Энэ сарын 15-нд Франц улсад зохион байгуулагдсан “Месси” олон улсын шилдэг циркчдийн фестивалиас Монголын циркчид “Алтан цом” хүртсэн байна.
25 дахь удаагаа зохион байгуулагдсан уг тэмцээнд 12 орны циркчид ур чадвараараа өрсөлдсөн ажээ. Үүнээс Монголын үндэсний циркийн уран бүтээлчид болох МУСТА Ц.Пүрэвжаргал ахлагчтай “Puje & Guys” хамтлагийнхан алтан цомын эзэн болсон юм.
Тэд шидэлттэй акробат буюу “Нүүдэлчин Монголчууд” нэртэй үзүүлбэрээр ийм амжилт үзүүлжээ.
Дашрамд өгүүлэхэд тэд “Нүүдэлчин Монголчууд” үзүүлбэрээрээ олон улсын тэмцээний дөрвөн алт, нэг мөнгөн цом хүртээд байсан юм. Харин энэ удаагийн тэмцээний үеэр хөнгөн бэртэл авсан ч хамтын хүчээр Гран при цомын эзэд болж чаджээ.
2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/
Сэтгэгдэл ( 0 )