13 жил ялагдаагүй домогт бөхийг өвдөг шороодуулсан Монгол охин

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 24

ОХУ-ын домогт бөх, олимпийн хошой, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при” олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 58 кг жинд П.Орхон зодоглож, алтан медаль хүртсэн билээ. Ингэхдээ олимпийн 3 алтан медаль, дэлхийн 10 удаагийн аварга домогт Каоро Ичогийн 158 удаа дараалсан ялалтын цувралыг зогсоосон гэдгээр нь П.Орхоныг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байгаа юм. 2002 оноос хойш ялагдах нь битгий хэл өрсөлдөгчдөө оноо ч алдаж үзээгүй Каоро Ичог П.Орхон зогсоож түүхэн амжилтыг нэгээр нэмж, элэг нэгт монголчуудынхаа талархалыг хүлээгээд буй.

Мөн тэрээр 2017 оны эхээр зохион байгуулагдсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг жинд дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэгийг 13:2 харьцаатай давуу байдлаар ялж, 63 кг-д анх удаа улсын аварга болоод байна.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top